Wednesday, April 8, 2015

Барилгын дүнзэн наамал Лекц 1

МОДОН БАЙШИНГИЙН БАРИЛГАД ЗОРИУЛСАН НААМАЛ ДҮНЗНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
Сибирийн наамал дүнзний мэргэжсэн шилдэг үйлдвэрлэгчдийн нэг болохын хувьд бид угсархад зориулсан байшингийн бүрдэл хэсгүүдийг бэлтгэн нийлүүлж, нэг бүрчилэн болон бэлэн зураг төслөөр модон байшинг “түлхүүр хүлээлгэн өгөх” нөхцөлөөр барьж байна.
Ангарскийн нарс нь Ангар мөрний сав газарт ургадаг шилмүүст мөнх ногоон мод юм. Тайгын экологийн цэвэр байдал, эрс тэс уур амьсгал, хөрсний онцлог болон гайхалтай экосистемийн бусад онцлогууд нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү материалын хосгүй чанарыг бүрдүүлдэг.
Ангарскийн нарсны их бие нь тэгш шулуун, өндөр нь 36-52м хүртэл, их биеийн диаметр 2 метр хүртэл байдаг. Залуу модны оройн хэлбэр нь хурц шовх, холтос нь үнсэн саарал өнгөтэй. Модны амьдрах хугацаа нь 400-600 жил. Ангарскийн нарс мод нь 540кг/м3 хүртэл өндөр нягтралтай бөгөөд энэ нь Оросын бусад нутаг дэвсгэрт ургаж байгаа ердийн нарснаас 1,5 дахин нягт үзүүлэлт юм.
Үйлдвэрлэлийн процесс:
  • Зүсэлт
  • Хатаалт
  • Наалт
1
Наах ажиллагаа хийсний дараа бэлэн дүнзийг дөрвөн талт суурь машин дээр зүснэ. Энэ нь наамал дүнзийг бэлтгэхэд хамгийн хариуцлагатай ажлын нэг юм. Углуурган холболтыг нарийн зөв бэлдэхээс нийт дүнзний чанар төдийгүй, эцсийн эцэст барих байшингийн чанар хамаарна. Наамал брусэнд зүсэлт хийсний дараа түүнийг өндөр нарийвчлалтайгаар өнгөлж, ажлын зураг төслийн дагуу шаардлагатай хэмжээгээр тайрдаг. Наамал дүнзийг бэлтгэх эцсийн шатанд түүнд тусгай нүхлэгч машинаар углуургын ховил гаргах ба углуургын доор тусгай металл холбогч шпилькний нүх өрөмддөг.
Наамал дүнз нь удаан ашиглагдах чанараараа бусад бүх модон хийцээс давуу талтай.
Наамал дүнзийг үйлдвэрлэхэд орчин үеийн өндөр чанартай тоног төхөөрөмжийг ашигладаг:
Үйлдвэрийн бааз суурь
Модыг бүрэн боловсруулдаг өндөр технологийн үйлдвэр маань дараах хэсгүүдтэй:
  • японд үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж бүхий мод бэлтгэх автоматжуулсан цех
  • өөрийн мод хөрөөдөх талбай
  • 6 итали хатаалгын камер
  • Наамал дүнз болон түүгээр байшингийн бүрдэл хэсэг үйлдвэрлэх технологийн шугам нийт 9 суурь машин
  • Мужааны цех
  • Хөрөөдсөн модны хаягдлаар ажилладаг 2 уурын зуух
  • Цахилгааны 2 дэд станц
  • Төмөр замын зогсоол
  • Түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүн хадгалах зориулалттай нийт 12 мянган м2 талбай бүхий ачиж буулгах бүх шаардлагатай механизмаар тоноглогдсон цогцолбор агуулах.
Одоо манай компани нь дотоодын зах зээл болон экспортод зориулсан өндөр чанартай хөрөөдөж бэлтгэсэн модон материал, харуулдаж өнгөлсөн бүтээгдэхүүн (шалны банз, евровагонка, модон эдлэл гэх мэт), мөн түүнчлэн наамал дүнз – жилд 18 м3 төрөл бүрийн модон материал үйлдвэрлэж байна.
6
2
3

No comments:

Post a Comment